2023-07-27
3 УДАА
Хижабаа тайлсан Иран эмэгтэйд Испани улс иргэншил олгохоор болжээ
Хижабаа тайлсан Иран эмэгтэйд Испани улс иргэншил олгохоор болжээ
  • Ираны шатарчин ДАШТ-д хижабгүй оролцов
  • Улмаар Иранаас түүнийг баривчлах шийдвэр гаргаад байсан
  • Өнгөрсөн онд толгойн алчуураа буруу зүүсэн оюутан цагдаад баричвлагдаж, амиа алдсан хэрэг гарсан

Ираны шатарчин эмэгтэй тэмцээнд хижабгүй оролцож, Испани руу явсны дараа Иранаас түүнийг баривчлах шийдвэр гаргаад байсан. Тэгвэл Испаниас түүнд иргэншил олгохоор болжээ.

Сарасадат Хадемалшарие гэх тус эмэгтэй 12 дугаар сарын сүүлээр болсон Дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд хижаб буюу толгойн алчуураа зүүлгүй оролцсон юм. Ислам шашинтнуудын хувьд эмэгтэйчүүд хижабыг заавал зүүх дүрэм мөрддөг.

26 настай шатарчин бүсгүй “Тэмцээнд толгойн алчуураа зүүлгүй оролцсондоо огт харамсахгүй байна” хэмээж байжээ. Харин Иранаас түүнийг хийсэн үйлдэлдээ харамсаж буйгаа илэрхийлсэн бичлэг хийж илгээвэл Иранд нэвтрэх эрхийг нь сэргээнэ хэмээсэн байна.

Өнгөрсөн онд Ираны оюутан эмэгтэй хижабаа буруу өмссөний төлөө цагдаад баривчлагдаж, гурав хоногийн дараа амиа алдсан хэрэг болж байсан юм. Үүний дараа Иран эмэгтэйчүүд үсээ тайрах, хижабаа шатаах зэргээр эсэргүүцлээ илэрхийлж байв.

Эх сурвалж: Ройтерс